гүйдэг Тitle

Sunday, November 6, 2011

Зүүдны тайлал



Лусын дагина - зүүдлэвэл хувь заяанд өөрчлөлт гарна.
Таныг өөр хүний нэрээр дуудахад хариулж байна- Тулгарсан бэрхшээлийг олж харахгүй байна.

Ногоон могой - зүүдлэвээс харьцаа тасарна, золгүй тохиолдол.
Загас барьж байна - гэж зүүдлэвээс хүнд сорил шалгалт болно.
Эхнэр загнаж байна - гэж зүүдлэвэл гэр бүлийн хосын нэг нь шанална.
Энгэр зөрүүлж буй хүний царай харагдахгүй байна- гэж зүүдлэвээс хүслээ биелүүлэхэд саад учирна
Өвдөж байна гэж зvvдлэх - хэт мэдрэмтгий, эмзэг сэтгэлтэй байж амьдралаа хvндрvvлэх
Юу нь ч юм өвчтэй байх- амьдралдаа санаа зовж тvгших юм ихтэй байх
Өвчтэй хvн эргэж тойрох - баяр баясгалан
Шархтаж зvvдлэх - олны дундаас тодрох, албан тушаал дэвших
Тайван бус нойрсож буй эмэгтэй зvvдлэх - сэрvvн байхдаа сэтгэл санаа тань ямар байхын илрэл Эмэгтэйн дvр төрх ертөнцийг vзэх vзлийг тань илэрхийлнэ.
Тайван нойрсох бvсгvй - амрах шаардлагатай болсноо мэдрэх
Хөрөг
Yл таних эрэгтэй, эмэгтэйн хөрөг - гэнэтийн тусламж, /эрт урьдын танил тань гарч ирэх, санаандгvй нөхцөл байдал бvрдэх
Ихэр хvмvvс
Ихэр хvмvvсийг зvvдлэх нь - эргэлзэж тээнэгэлзэн /зөв замыг зvдэрч байж олно/, аль нэгийг нь сонгох шаардлагатай.
Танихгvй эмэгтэй
Танихгvй эмэгтэйг зvvдлэх нь - аз жаргал, зовлон зvдгvvрийн талаарх таны төсөөлөл, төлөвлөгөө, нөхцөл байдлын бэлэгдэл, сэтгэл санааны тань байдал: эмэгтэйн дvр төрх таны сэтгэл санааны байдлыг илэрхийлнэ. Энэ нь өөрийнхөөvйл хэрэг санаж сэдсэн зvйл жинхэнэ ёсоор vнэлэлт дvгнэлт өгөх
Танихгvй эмэгтэйг бvдэг бадаг зvvдлэх - бага зэрэг таагvй явдал
Танихгvй эмэгтэйн тааламжгvй дvр төрх, гоо vзэсгэлэн, гаднах аятайхан байдал - баяр баясгалан, аз жаргал, эд баялаг
Жирэмсэн vл таних эмэгтэй - өөрчлөлт хувирал / шинэ соргог зvйлд бэлэн, өөрчлөлт шинэчлэлтийг хvсэн хvлээх байдал
Сэгсийсэн муухай, бохир эмэгтэй - vгvйрч хоосрох, бvтэл хазайх, хэрvvл маргаан, сэтгэл санаа хоосрох
Могой араас чинь хөөвөл- Санасан ажил сэтгэлчлэн бvтнэ.
Могойнд хатгуулбал - Хэл аманд орооцолдоно.
Могой мушигралдаж байвал - Ажил явдал удааширна.
Могойн чуулгантай таарвал - Олз омогтой байна.
Загас идэж байвал - Хvvхэдтэй болно.
Загас барьж байвал - Хайр дурлалтай учирна.
Бараан өнгөтэй загас зvvдэлбэл- Найз нөхрийн харилцаа тасарна.
Даарч бээрэн, хөлдөж байгаагаар- зүүдлэвэл өв хөрөнгө залгамжилна.
Бүсгүй хүн толь -зүүдлэвээс нөхөртөөхууртаж, мэхлэгдэнэ.
Олон тагтаа - зүүдлэвээс буян хишиг дэлгэрэх болно.
Хүүхэн хүн хоргүй могой- зүүдлэвээс тэднийд худууд нь ирнэ.
Эрэгтэй хүн тарвас- зүүдлэвээс гай уршигтай.
Могой бие ороож байна - гэж зүүдлэвээс насны ханьтайгаа учирна.
Гал - зүүдлэвээс хүсэл мөрөөдөл тань бүтэлгүйтэх нь
Цамц зүүдэлбэл - Хагацашгүй хайр ирнэ.
Энгэр нь задгай цамц зүүдэлбэл - Гэнэтийн хайртай учирна.
Хуучин цамц зүүдэлбэл- Эртний найзтайгаа уулзана.
Урагдаж, үрчийсэн цамц зүүдэлбэл- Золгүй явдал тохиолдож магадгүй.
Бөөс зүүдэлбэл- Санаанд оромгүй бэлэг авна.
Гүйж яваа бөөс зүүдэлбэл- Ажил хурдан бүтнэ.
Олон бөөсзүүдэлбэл - Таагүй явдал тохиолдоно.

Бие биенийгээ vнсэж байгаа хvvхэд харж- зvvдлэх нь гэр
бvлийн амьдралд орж ажил хэрэг таатай байх болно.

Єєрийнхєє эхийг vнсэж байна гэж- зvvдлэх нь таныг ажлын
амжилт, найз нєхдийн хvндлэл хайр хvлээж байна.
Ах, эгчийгээ vнсэж байна - гэж зvvдлэх нь ойрын vед сэтгэл
хангалуун, найз нєхєдтэйгээ элэгсэг дулаан байна.
Хайртай хvнээ харанхуйд vнсэж байна - гэж зvvдэлвэл аюул
болон завхай явдлыг єгvvлнэ.
Хэрвээ хайртай хvнийгээ гэрэлтэйд vнсэж байна - гэж
зvvдэлвэл та бvсгvйчvvдэд єгєємєр хандсан хэвээр байхыг харуулж байна.
Танихгvй эмэгтэйг vнсэж байна гэж зvvдэлвэл - гэж зvvдэлвэл ёс суртахуунгvй vйлдэл хийх харуулна.
Харин таны єрсєлдєгч хайртай хvнийг тань vнсэж байна - гэж
зvvдлэх нь тvvнийхээ хайр хvндлэлийг алдах аюул байна. Эхнэр нєхєр нэг нэгнийгээ vнсэж байна -гэж зvvдлэх тэдний гэр бvл vргэлж эв найртай байх болно.
Хэрвээ та дайснаа vнсэж байна - гэж зvvдэлвэл энэ нь танд найзтайгаа эвлэрэх боломж гарна гэдгийн илэрхийлэл юм.
Хэрвээ залуу эмэгтэй амрагтайгаа vнсэлцэж баригдаж гэнэдлээ - гэж зvvдэлвэл найз нєхдийн зvгээс тvvний дургvйг хvргэсэн vйлдэл хийнэ.


Цас - зvvдэлвэл инээдэмтэй юм болох
Нар - зvvдэлвэл газар ухна

Хон хэрээ- зvvдэлвэл хэл сураг дуулна.
Тагтаа - зvvдэлвэл янаг хайртаа хvнтэйгээ эсвэл элгэн садантай vнсэлцэх
Могой - зvvдэлвэл нууцгай дайсан, тааламжгvй хvн
Хараацай- зvvдэлвэл сонин хачин зvйл дуулна
Адуу - зvvдэлвэл дайсантай учрах болно
Мэлхий - зvvдэлвэл согтуу хvмvvстэй учрах
Хонь - зvvдэлвэл баяжина
Нохой- зvvдэлвэл андтайгаа учрах
Єндєг - зvvдэлвэл хэрvvл хийнэ
Цаасан мєнгє - зvvдэлвэл юм хожино
Дарс - зvvдэлвэл нэг хvнд буруутан болно
Архи - зvvдэлвэл гачигдал зовлон учрана
Толь - зvvдэлвэл нєхєртєє хууртаж мэхлэгдэнэ
Зvv - зvvдэлвэл аюулд учирна
Тvлхvvр олж - зvvдэлвэл хулгайчийг барина
Бєгж - зvvдэлвэл хань ижилтэй болно
Сvv - зvvдэлвэл хэрvvл уруул гарна
Гурил - зvvдэлвэл євчин зовлон
Шар айраг ууж - зvvдэлвэл муудалцах болно
Алчуур - зvvдэлвэл захидал авна
Ор дэр - зvvдэлвэл бие муудах
Сахал vс ургаж- зvvдэлвэл олз омог
Сахал vс хусаж -зvvдэлвэл гарлага гарна
Цус - зvvдэлвэл ойрын хамаатантай учирах
Хvvхэн- зvvдэлвэл гайхалтай сонин юм болно
Vсээ самнаж - зvvдэлвэл хурим болно
Нисэж явна - зvvдэлвэл амжилтанд хvрэх
Шvд унаж- зvvдэлвэл танил эндэх
Юм олж - зvvдэлвэл орлого олох
Уйлж гашуудаж - зvvдэлвэл баярт vйл тохионо
Хvмvvс бvжиглэж байна - зvvдэлвэл согтотлоо архи ууна

Цамц зvvдэлбэл- Хагацашгvй хайр ирэх болно.

Энгэр нь задгай цамц зvvдэлбэл- Гэнэтийн хайртайгаа учирна.
Авирах - Модонд авирч байна гэж зүүдлэвэл ажил албандаа өсч дэвжинэ.
Авс – Таг нь нээлттэй авс зүүдлэвэл ажилдаа амжилт олно. Найзыгаа авсанд хэвтэж байгаагаар зүүдлэвэл шинэ мэдээ авна. Залуу хүн авс зүүдлэвэл удахгүй хуримаа хийнэ. Гэр бүлтэй хүн авс зүүдлэвэл ашиг хонжоо олно.

Агаар– Ажил төрөл сайнгүй байгааг илэрхийлдэг.Хэрвээ та халуун агаараар амьсгалж байна гэж зүүдлэвэл таныг хүчлэн муу үйл хийлгэх гэж байна. Хүйтэн агаар зүүдлэгдвэл ажил төрөл самуурч, гэр бүлийн харьцаа сайнгүй байна.
Агаарын бөмбөлөг – Бүтээгүй хүсэл мөрөөдөл, азгүйтэл энэхүү зүүдийг дагадаг. Ажил хэрэг тань уналтад орно. Агаарын бөмбөлөгөөр нисч байна гэж зүүдлэвэл таагүй аяллыг илэрхийлнэ.
Ажиллах – Өөрийгөө ажиллаж байна гэж зүүдлэвэл аз тохионо. Бусдын ажил хийж байхыг харвал эд баялаг олно.
Аалз – Зарга зальхай дэгдэнэ. Аалзыг аллаа гэж зүүдлэвэл мөнгөө алдана. Аалзны шүлсийг цэвэрлэж байна гэж зүүдлэвэл орон гэрт тань өөрчлөлт гарна.
Айдас – Айж байна гэж зүүдлэх нь бэртэх гэмтэх магадлалтайг сануулж байна. Бусдын айхыг харж байна гэж зүүдлэвээс зовлон зүдгүүр тохиохын тэмдэг.
Алиалагч – Хүнд бэрх боловч ашиг орлого ихтэй ажил хийнэ.
Алим – Түүхий алим зүүдлэвэл бие сэтгэлийн хуьд туйлдана. Болсон алим зүүдлэвэл гэрлэнэ. Гашуун амттай алим байвал уйтгар гуниг, харин жигнэсэн алим бол шунал, амттай алим байвал баяр хөөр. Алим идэж байна гэж зүүдлэвэл мөнгө ашиг олно.
Алт – Алт барьж байна гэж зүүдлэвэл бүхий л эхлэлд амжилт олно. Эмэгтэй хүн алтан эдлэл бэлгэнд авлаа гэж зүүдлэвэл баян боловч харамч хүнтэй гэрлэнэ.Алт оллоо гэж зүүдлэвэл өөртөө буй сайн сайхан чанарынхаа хүчээр нэр алдар, эд баялагт хялбархан хүрнэ.
Алтаа гээчихлээ – Хэмээн зүүдлэвэл амьдралд олдох ховорхон боломжийг анхааралгүйгээсээ алдана.
Алтан бөгж – Хуримлана.
Алтан загас – Маш сайн зүүд. Залуу эмэгтэй ийм зүүд зүүдлэвэл баян чинээлэг, залуу хүнтэй гэрлэнэ.
Алтан зоос – Нэр хүндэд хүрнэ.
Алмаас эрдэнэ, эсвэл өөр ямар нэгэн үнэт чулуу – Хүн болгонд сайн сайхан явдал тохионо. Залуу бүсгүйд бол азтай сайхан гэрлэлт, ганц бие хүнд сайн хань, ямар нэгэн асуудалд орооцолдоод байгаа хүний хувьд байдал нааштай шийдэгдэнэ гэсэн үг. Алмаас эрдэнийн эзэн болжээ гэж зүүдлэвэл та нэр хүнд, алдар гавьяа олоод зогсохгүй, мөнгө санхүүгийн хувьд ч маш их батжин бэхжиж авна. Харин та алмаас эрдэнээ гээчихлээ гэж зүүдлэвэл ямар нэгэн таагүй явдлын улмаас шившиг болж, алдагдалд орохыг илэрхийлж буй хэрэг.
Альбом – Баяр баясгалан, хөгжил хөөр.
Амбаар сав – Таны мөнгө санхүүгийн байдалтай холбоотой. Хэрвээ амбаараар дүүрэн тариа будаа зүүдлэвэл ажил төрөл тань өөдрөг байж, мөнгө санхүүгийн байдал сайжирч, энэ таатай үе удаан үргэлжилнэ. Харин хоосон амбаар бүтэлгүйтэх, ашиг орлого хомстох магадлалтай.
Амттан – Таныг зальтай нэгэн хуурах гэж байна. Амттан идэж байна гэж зүүдлэвэл чин сэтгэлийн нөхөрлөлтэй тулгарна. Амттан хийж байна гэж зүүдлэвэл таны бусдыг мэхлэх гэсэн оролдлого бүтэлгүйтнэ.
Амьдрал – Эмэгтэй хүн тансаг хангалуун амьдрал зүүдлэвэл хэсэг хугацаанд элбэг хангалуун амьдарлаа ч эцэстээ ядуурч, нэр хүндээ алдана.
Анар жимс – Таны төгс төгөлдөр, оюунлагт тэмүүлэх хандлага зөв зүйтэй байгаагийн илэрхийлэл. Амраг тань анар жимсээр дайлж байна гэж зүүдлэвэл бусдын хорон санаанаас болгоомжил. Анар жимс идэж байна гэж зүүдлэвэл хэн нэгэнд сэтгэл алдарна.
Ангал – Хэрвээ та ангалруу өнгийн харж байна гэж зүүдлэвэл эд хөрөнгөө алдаж болзошгүй. Таныг хүнд байдалд оруулах хэрүүл маргаан өрнөж болзошгүй. Харин эмэгтэй хүн ангалд унаж байна гэж зүүдлэвэл хүнд байдалд орж, хууртаж магад.
Ан агнуур – Үнэт арьс наймаалж байна гэж зүүдлэвэл ажил төрөл амжилттай болохын шинж. Ангийн үнэт арьсан хувцас өмссөн байна гэж зүүдлэвэл таны байр суурь бэхжиж, эд баялгийг олно. Залуу бүсгүйн хувьд царайлаг, баян залуутай гэрлэнэ гэдгийн дохио.
Аптек – Ашиггүй наймаа.
Арк – Хэрвээ та байшингийн арк зүүдлэвэл хүнээс хэтэрсэн их хүчин зүтгэл гаргаж байж нэр хүнд, эд баялагт хүрнэ. Харин эвдэрхий арк зүүдлэвэл мөнгө санхүүгийн алдагдалд орно гэсэн үг.
Архи – Архинд согтов гэж зүүдлэвэл та цагийг, бас мөнгөө нөхөдтэйгээ хөгжилдөн үрнэ гэсэн үг. Ихэнхдээ цагаа дэмий өнгөрөөнөө гэсэн үг.
Архидах – Ажил төрөл бүтэлгүйтэн. Эхнэрээ согтуу байна гэж зүүдлэвэл байдал сайжирна. Харин нөхрөө согтуу байна гэж зүүдлэвэл хэрэлдэнэ.
Арц хүж – Арц хүж үнэртэж байна гэж зүүдлэвэл тааламжтай учрал тохионо, эсвэл хайр дурлалын адал явдалд орооцолдоно. Та анхны хайртайгаа учирч, хуучны явдлууд, сэтгэл хөдлөлөө дурсах ба урьд өмнөхөөсөө ч илүү аз жаргалтай байна.

Арслан – Амьтны хүрээлэнд буй арсланг үзэж байна гэж зүүдлэвэл таныг дорд үзсэн явдал тохиолдоно. Гинжлүүлсэн арсланг зүүдлэвэл таныг хэн нэгэн ивээнэ.

Арсланг хөөж байна гэж зүүдлэвэл элдэв зовлон зүлгүүргүй сайхан амьдрал хүлээж байна. Арсланд хазууллаа гэж зүүдлэвэл чухал хүн таныг эргүүлдэж байна. Арслантай тэмцэлдэж байна гэж зүүдлэвэл зовлон үзнэ. Залуу арслан зүүдлэвэл танд шинэ ашигтай ажил эхлэх боломж байна гэсэн үг. Хамгийн гол нь энэ боломжийг бүү алд.
Арьс шир – Маш сайн. Бизнес дэх амжилт, биржээс олох ашиг орлогыг илэрхийлдэг. Харин арьс ширэн эдлэл нь гэр орон дахь тав тухтай байдлыг илэрхийлнэ.
Асуулт – Утгатай асуулт асууж байна гэж зүүдлэвэл та дотны хүндээ итгэхгүй, сэрдэж байна гэсэн үг. Харин танаас ямар нэгэн зүйл асууж байна гэж зүүдлэвэл танд шудрага бусаар хандана гэсэн үг.
Атаа жөтөө – Цухалдам явдал тохиолдох, эсвэл алдагдалд орох.

Түлхүүр – Урьдчилан таамаглаагүй өөрчлөлт. Түлхүүр гээчихлээ гэж зүүдлэвэл таагүй явдлууд таныг зовооно. Түлхүүр оллоо гэж зүүдлэвэл ажил төрөл амжилттай байна. Эвдэрхий түлхүүр хагацал.

Төмөр– Төмөр зүүдлэх нь сайнгүй хэрэг. Төмрөнд даруулаад түүнээс салж чадахгүй байна гэж зүүдлэвэл материаллаг алдагдалд орох, сэтгэл хямрах.

Төмөр олдворлох– та олонтаа азгүйтэн зүтгэсний эцэст ажил хэрэгтээ санасан амжилтаа олно.

Төмөр зам– Таны хэрэгт анхаарал дутагдаж байгааг, дайснууд тань санаачлагыг гартаа авахаар оролдож буйг илтгэнэ. Төмөр зам дагаад алхаж байна гэж зүүдлэвэл та ажил хэргээ зөв сайхан хөтлөх арга барилд амжилттай суралцана.

Төмс– Санаанд ороогүй явдлууд учрана гэсэн үг. Төмс ухаж байна гэж зүүдлэвэл ирээдүйн амжилтын бэлгэдэл. Төмс идэж байвал томоохон ашиг олно. Төмс чанаж байна гэж зүүдлэвэл тохирсон ажлаа олно. Төмс тарьж байвал хүсэл тань биелнэ. Ялзарсан төмс зүүдлэгдвэл таны баяр хөөр дуусч, таагүй ирээдүй угтана.

Төрсөн өдөр– Настай хүнд зүүдлэгдвэл сэтгэлийн зовиур, харин залуу хархүүд бол найз нөхөд илтгэл эвдэх, мөнгөний бэрхшээлтэй тулгарах. Төрсөн охин – Төрсөн охиноо зүүдлэх нь таагүй үйл явдал танд сэтгэл хангалуун, төгс нийцэлтэй байх боломжийг олгоно гэсэн үг.

Туйпуу– Мөнгө санхүүгийн байдал хүндрэнэ.

Тулаан– Хүндрэл бэрхшээлтэй тулгарч, эцэст нь тэр болгоныг ялж гарна. Харин тулаанд ялагдаж байвал бусдын хийсэн муу үйлдэл таныг амжилт олоход саад болно.

Туулай– Танаас зугатаж буй туулай зүүдлэвэл та өөртөө чухал ямар нэгэн зүйлийг алдана. Хэрвээ та түүнийг барьж авч чадвал та ялна. Хэрвээ та үхсэн туулай зүүдлэвэл ойр дотны нөхдөөс тань хэн нэг нь өнгөрнө. Нохойд хөөгдөж буй туулай зүүдлэвэл ойр дотны хүмүүсийн дунд хэрүүл маргаан өрнөнө.

Тэнүүлчин– Тэнүүлчин болжээ гэж зүүдлэвэл таны амьдрал доройтох, зовлон зүдгүүр учрахын илрэл. Харин та тэнүүлчдэд юм өгч байна гэж зүүдлэвэл таны өгөөмөр сайхан сэтгэлтэйг харуулж байгаа аж.

Тэмцэл– хэн нэгэнтэй тэмцэлдэж байна гэж зүүдлэвэл томоохон бэрхшээлтэй тулгарна, харин тэмцээд та ялж байвал саад бэрхшээлийг ч амжилттай давна гэсэн үг. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд энэ зүүд нь түнштэйгээ тэрсэлдэхийн шинж болдог. Тэмцэлдэж байгаад бэртэж гэмтвэл материаллаг алдагдалд орно

Тэмээ– Бэлчээрлэж буй тэмээ зүүдлэвэл сайны тэмдэг. Хэрвээ та тэмээний эзэн бол ажил үйлс өөдрөг, аз хиймоьртой байна. Харин цөл газар явж буй тэмээн жингийн цуваа зүүдлэвэл эцсийн мөчид танд хэн нэгэн том тус үзүүлнэ, эсвэл ужиг өвчнөөс сална.

Тэнгэр– Цэлмэг тэнгэр зүүдлэвэл таны хүсэл биелж, нэр хүнд өсч бусдад хүндлэгдэнэ. Тэнгэрт нисч явна гэж зүүдлэвэл хайр дурлалдаа итгэл алдрах, мэхлэгдэх. Одтой тэнгэр зүүдлэвэл амьдрал тань хийж буй тэмцэл амжилттай төгсөнө.

Тэрсэлдэх– Та хэн нэгэнтэй тэрсэлдэн муудалцаж байна гэж зүүдлэвэл ажил хэргийн холбоотой хүмүүстэйгээ харьцаа муудна.

Тэшүүр– Та мөсөн дээр тэшүүрээр гулгаж байна гэж зүүдлэвэл ажлаа, эсвэл үнэт зүйлээ алдана. Тэшүүрээр гулгаж байтал мөс цөмөрвөл таны найз нар итгэл даахаар, зөвлөчихөөр хүмүүс биш байна. Бусдыг тэшүүрээр гулгаж байхыг харах нь ажил хэргийн түншүүдтэйгээ муудалцахын дохио. Уйлах – Худалдаа наймай түр зуур уналтанд орно.

Ундаа – Ууж байна гэж зүүдлэвэл та бусад наймайчидтай өрсөлдөхдөө өөрийн хөрөнгөөр тэдний байр суурийг бэхжүүлнэ.

Унага – Таны хувьд сайн цаг ирж байна, та удахгүй хүндтэй сууринд залрана. Галзуу унага харж байна гэж зүүдлэвэл хангалуун тансаг байдал ихэрхүү болгож байна гэдгийг сануулсан хэрэг.

Унших– Түүхийн ном уншиж байна гэж зүүдлэвэл урт удаан хугацааны тааламжгүй амралт.

Ургац– Маш их ургац хураан авч байна гэж зүүдлэвлэ хөгжил цэцэглэлт, сэтгэл хангалуун байдлыг илтгэнэ. Тариачид болон улстөрчдийн хувьд сайн зүүдэнд тооцогддог.

Уран зураг– Та хууртаж болзошгүй. Тосон зураг зурж байна гэж зүүдлэвэл та эргэлзээтэй арга хэмжээнд оролцоно. Уран зургийг муухай болгочихлоо гэж зүүдлэвэл эрхээ хамгаалахын тулд та багагүй зүтгэл гаргах хэрэгтэй гэсэн үг. Уран зураг худалдан авч байна гэж зүүдлэвэл өөдгүй аргаар мөнгө олно.

No comments:

Post a Comment